Мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

2018-04-18 18:06:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд, мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үзсэг зурах ёслол 4-р сарын 18-ны үдээс хойно Улаанбаатар хотноо боллоо. 

Мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Уг арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр нарын зэрэг хоёр талын холбогдох албаны хүмүүс жич хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид оролцсон бөгөөд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, МУ-ын БОАЖЯ-ны Хүрээлэн буй Орчин, Байгалийн Нөөцийн Удирдлагын Газрын дарга Г.Нямдаваа хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол дээр үг хэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Бө-аогийн Азийн чуулга уулзалт дээр, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах явдлыг дахин онцолсон, мөн МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад улсад амжилттай айлчилсныг тэмдэглээд, Хятад Монгол хоёр орны хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчны хамгаалал зэрэг олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх таатай өргөн боломж тохиож байна хэмээн илэрхийлжээ. 

Мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

МУ-ын БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр: Монгол Хятад хоёр орон олон жилийн турш олон салбарт маш үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод, мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үзсэг зурсанд баяртай байгаагаа тэмдэглэж, Хятадын талын туслалцаа дэмжлэг үзүүлж буй явдалд талархал илэрхийлэв. 

Мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2018 оны зуны улирлаас эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд, Хятадын Ойн Шинжлэх Ухааны Академи Монголын талтай хамтран ажиллаж, МУ-ын Говь нутагт мазаалайн болон тэдний оршин амьдарч буй газар нутгийн нөхцөл байдалд бүх талаар шнжилгээ судалгаа хийж, түүний үр дүнг хоёр тал хамтдаа хуваалцахаас гадна, мазаалайг хамгаалах салбарт цаашид хамтран ажиллах асуудлыг хоёр талын мэргэжлийн хүмүүс нухацтай авч хэлэлцэн, мэргэжлийн сургалт дамжааг 2 удаа зохион явуулахаар төлөвлөөд байгаа ажээ. 

Мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

Холбогдох талын танилцуулснаар, Мазаалай нь МУ-д улсын хамгаалалт бүхий ховордсон зэрлэг амьтдын төрөлд багтдаг бөгөөд одоогийн байдлаар МУ-ын говийн их дархан цаазат газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруу зэрэг нийт 2.1 сая га нутагт 15-20 тоотойгоор 3-4 бүл үүсгэн амьдарч байгаа юм байна. 

/сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

 

 

Их уншсан

холбоотой мэдээ