ШХАБ-ын гадаад хэргийн сайд нар Бээжин хуралдана

2018-04-18 18:51:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын гадаад хэргийн сайд нар Бээжин хуралдана

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан 4-р сарын 24-нд Бээжин хотноо хуралдах гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 18-нд мэдэгдлээ. 

Тэрээр, тус удаагийн хуралдаан бол өнгөрсөн оны ШХАБ гишүүнээ нэмсний дараах гадаад хэргийн сайд нарын анхны хуралдаан байж, 6-р сард Чиндао хотод болох чуулга уулзалтад бхү талын бэлтгэл хангах зорилготой юм. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван Игийн урилгаар, ШХАБ-ын гишүүн орнууд болон бусад 7 орны гадаад хэргийн сайд, ШХАБ-ын албаны хүмүүс хуралд оролцох болно. Хурлын үеэр, БНХАУ-ын удирдагч төлөөлөгчдийн ахлагч нарыг хүлээн авч уулзана. Түүнчлэн Орос, Энэтхэг, Казахстан, Киргиз, Пакистан зэрэг орны гадаад хэргийн сайд нар Хятад улсад албан ёсны айлчлал хийх болно гэжээ. 

Оросын гадаад хэргийн сайд Хятад улсад удахгүй айлчлах гэж байгаад холбогдуулж Хуа Чүнь-ин хэлэхдээ, энэ бол Ши Жиньпин даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 4-р сарын эхээр ОХУ-д амжилттай айлчилсны дараах 1 сарын дотор явагдах хариу айлчлал болох бөгөөд энэ нь хоёр орны харилцааны түвшин, онцгой чанарыг бүрэн харуулж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ