Гаалийн татварыг өсгөж дэлхийн худалдааг будлиуллаа хэмээн зэмлэв

2018-04-19 16:06:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гаалийн  татварыг өсгөж дэлхийн худалдааг будлиуллаа хэмээн  зэмлэв

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Европын холбооны  Худалдааны комиссын гишүүн Сесилян Маламстон: Америкийн зүгээс ган, хөнгөн  цагаан бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмсэн нь дэлхийн худалдааг будлиулсан  төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтийг баллаж болзошгүй байна. Энэ бол "дан  ганц ивээх үзэл" юм гэжээ.

Мөн өдөр Францын Страсбург хотноо Сесилян Маламстон  хэвлэлд хандан: Америкийн зүгээс ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гаалийн  татварыг өсгөсөн нь дэлхийн худалдаа, эдийн засгийн сэргэлтэд заналхийлж байна.  Брюссель, Вашингтоны хооронд ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнийг гаалийн  татвараас чөлөөлөх асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа ба Европын холбооны  зүгээс гаалийн татварыг ямар ч болзолгүйгээр бүрмөсөн чөлөөлөхийг хүсэж байна.  Хэлэлцээ дуусах хугацаа буюу 5-р сарын 1-нээс өмнө гаалийн татварыг бүрмөсөн  чөлөөлүүлэхийн төлөө Европын холбоо өчүүхэн ч буулт хийхгүй хэмээн  онцолжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ