Зах зээлийн гол цогцыг татварын бус 300 тэрбум гаруй юаний дарамтаас чөлөөлнө

2018-04-19 16:15:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зах зээлийн гол цогцыг  татварын бус 300 тэрбум гаруй юаний дарамтаас чөлөөлнө

19-нд Бээжин хотноо,  Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны албаны хүн хэлэхдээ: Энэ жил зах  зээлийн гол цогцыг татварын бус 300 тэрбум гаруй юаний дарамтаас чөлөөлж, аж  ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжинэ гэжээ.

Тэрээр мөн өдрийн  хэвлэлийн тусгай бага хуралд хэлсэн үгэндээ: Сүүлийн жилүүдэд, хөгжил  өөрчлөлтийн салбарууд аж ахуйн салбарын татвар хураамжуудыг цэгцлэн, аж ахуйн  нэгжүүдийн дарамтыг хөнгөлөх талаар амжилттай ажиллалаа гэжээ. Хятадын Үндэсний  хөгжил өөрчлөлтийн хорооны үнэ ханшийн газрын дарга Юе Шиүхү хэлэхдээ:  “2016-2017 онд, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хэрэглээний өртгийг бууруулж,  ложистикийг хөгжүүлэн, өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсэн. Мөн банк  санхүү, экспорт импортын салбарын үйлчилгээний татвар хураамж, салбарын холбоо,  нийгэмлэгийн төлбөрийг цэгцлэх арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг 500  тэрбум юаниар хөнгөлсөн юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ