Афганистанаас зүрхний гажигтай 25 хүүхэд эмчлүүлэхээр Хятадад ирэв

2018-04-19 16:22:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 18-нд Афганистаны төрөлхийн зүрхний гажигтай 25 хүүхэд болон тэдний эцэг эх Хятадын Өрөмч хотод ирэв. Өвчний хүндрэлтэй буюу хагалгаа хийхэд хамгийн тохиромжтой үедээ байгаа эдгээр хүүхдүүд Хятадад үнэ төлбөргүй эмчлүүлэх болно.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн “Улаан загалмайн нийгэмлэг ‘Нэг бүс нэг зам’-ын орнуудтай хамт” төслийн дагуу Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн гадаадад туслах эмчилгээний баг 4-р сарын 13-нд Афганистанд очиж төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг оношилж, туслах 7 хоногийн аян зохион байгуулжээ. Афганистаны бүх орон нутгийн төрөлхийн зүрхний гажигтай 150 гаруй хүүхэд Кабул хотод ирж үзүүлснээр Хятадын эмчилгээний баг “Яаралтай тусламж хэрэгтэй хүүхдүүдэд эхэлж тусламж үзүүлэх” зарчмаар 79 хүүхдийг сонгож Хятадад ирж төлбөргүй эмчилгээнд хамруулахаар болжээ.

Хятадын Улаан загалмайтны нийгэмлэг 2017 онд “Торгоны замын тусламжийн сан" байгуулж, мөн жилдээ "Нэг бүс нэг зам" дагуу 16 улс оронд төсөл хэрэгжүүлж, Хятад, Пакистаны түргэн тусламжийн хонгилын төслийг дэмжин, хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөөр Афганистан, Монгол улсын хүүхдүүдэд төлбөргүй эмчилгээ хийсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ