Худалдааны гэрээ байгуулна

2018-04-19 16:30:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Худалдааны гэрээ байгуулна

18-нд АНУ-ын   Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы   ерөнхий сайд Абэ Шинзотой уулзав. Хоёр тал "Чөлөөтэй, шударга, тэгш" байх   худалдааны гэрээ байгуулахын төлөө хэлэлцэхийг зөвшөөрлөө. Гэвч худалдааны   гэрээний хэлбэрийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрч   чадсангүй.

Мар-а-Лагод болсон хэвлэлийн бага хуралд, Абэ Шинзо   хэлэхдээ: "Чөлөөтэй, шударга, тэгш" байх худалдааны гэрээний асуудлаар яаравчлан   хэлэлцэхийг хоёр тал зөвшөөрсөн. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээг Америкийн   тал сонирхож байна. Гэвч Номхон далайг дамнасан түншийн харилцааны гэрээ (TPP)   нь хоёр орны хувьд хамгийн сайн сонголт гэж Японы тал үзэж байна   гэжээ.

Дональд Трамп энэ талаар хариу өгөхдөө: Би TPP-ын   хүрээнд буцаж очихыг хүсэхгүй байна. Гэвч бусад орон "татгалзахын аргагүй"   гэрээний төсөл санал болговол би хүлээж авна. Америк, Японы хоёр талт чөлөөт   худалдааны гэрээ байгуулахыг би хүсэж байна. Хэрэв энэ гэрээг байгуулбал,   сүүлийн үед Америкийн талаас боловсруулсан ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний   гаалийн татвараас Японы талыг чөлөөлөх болно гэжээ.

Трамп   ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа, АНУ TPP-гээс гарна хэмээн мэдэгдэж байсан   юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт TPP-д шинээр элсэн орох боломжийг судлах талаар   худалдааны бодлого хариуцсан албан тушаалтандаа даалгасан юм. Тэрээр энэ долоо   хоногт, нийгмийн сүлжээнд: TPP-гээс АНУ-д болзол тавихыг хүсэхгүй байна. Хоёр   талт чөлөөт худалдааны гэрээ АНУ-д бүр ч илүү тохироно хэмээн үзэж байна гэж   жиргэжээ.
 



Их уншсан

холбоотой мэдээ