Хятадын сансар судлалын салбар эрчтэй хөгжиж байна

2018-04-20 16:36:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 24 бол "Хятадын сансрын өдөр" бөгөөд энэ жилийн хувьд "Сансрын шинэ эринийг байгуулъя" хэмээх уриатай юм. 19-нд Бээжинд Хятадын Үндэсний сансар судлалын төвийн хэвлэлийн төлөөлөгч Ли Гүөпин хэлэхдээ: Сансрын өдрийн гол арга хэмжээ Хармөрөн мужийн Харбин хотод зохиогдож, Хятадын сансар судлалын хурал, бизнесийн сансар судлалын олон улсын форум зэрэг 20 гаруй цуврал арга хэмжээг зохион байгуулна. Хятад улс энэ жил "Чан Э-4" тандах аппаратыг сарны цаад талд буулгаж, тандалт судалгаа хийнэ. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны цаад талд газардаж буй хэрэг юм гэжээ. 

Хятадын Үндэсний Сансар судлалын төвийн хэвлэлийн төлөөлөгч Ли Гүөпин “Хятадын сансрын өдөр”-ийн тухай танилцуулахдаа: Өнгөрсөн жилийн 4-р сарын 24-нөөс хойш Хятад улс 25 удаа сансрын нислэг хийж, 53 хиймэл дагуулыг сансарт хөөргөн, орон зайн шинжлэх ухаан, орон зайн техник, орон зайг ашиглах талаар чухал амжилт гаргасан. Энэ жил Хятад улс “Чан Э-4” тандах аппаратыг сарны цаад талд буулгана гэжээ.

Ли Гүөпин: Сарыг тандах төслийн Чан Э-4, Чан Э-5 аппаратыг бүтээх ажил төлөвлөгөө явж байна. Чан Э-4-ийг нэгэнт зохион бүтээж, угсрах шатандаа орлоо. Энэ жил хүн төрөлхтний түүхэнд анх удаа тандах аппаратыг сарны цаад талд буулгахаар төлөвлөж байна гэжээ. 
Хятадын Чан Э-4 тандах аппарат Нидерланд, Герман зэрэг гадаадын судалгааны 4 төхөөрөмжийг ачиж явах юм байна.

Ли Гүөпин хэлэхдээ: Хятадын сансрын аж үйлдвэр хөгжлийн шинэ хуудсыг нээлээ. 2017 оны эцэс хүртэл Хятадын иргэний хэрэглээний алсаас мэдрэх дагуул 10 сая тоо баримт дамжуулж, дагуулын телевизийн хэрэглэгч 70 саяд хүрч, Бэй Дөү автомашины навигацын системийн хүлээн авагчийг угсарсан хэмжээ 4 саяд хүрсэн гэжээ. 

Одоо Хятад улсын хөөргөсөн хиймэл дагуул 200 гаруйд хүрч, сансрын уудмын мэдээллийг их өгөгдөл, үүлэн тооцоолол, зүйлсийн сүлжээ зэрэг дээд технологитой уялдуулахыг түргэтгэж, хиймэл дагуулын хэрэглээ, стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийн цар хэмжээ жил бүр 20 хувийн хурдтай нэмэгдэж, эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх чухал арга барил болов. Эдгээр нь бүсчилэн хөгжих, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болж байна гэжээ.

Үүний зэрэгцээ, Хятадын худалдааны зориулалттай сансрын үйлс ч түргэн хөгжиж байна. Ли Гүөпин хэлэхдээ: Манай улсад хиймэл дагуул, пуужин зэрэг тоног төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэн зохих хэмжээнд хүрсэн 30 гаруй компани бий. 0.5 метрийн нарийвчлалтай алсаас мэдрэх дагуулыг худалдааны зориулалттай ашиглаж, гадаад дотоодын хэрэглэгчдэд үйлчилж байна. 1 метрийн нарийвчлалтай, худалдааны зориулалттай хиймэл дагуулыг аль эрт ашиглаж эхэлсэн. Зарим бичил, жижиг дагуул, пуужингийн талаар ч зохих ахиц гарсан гэжээ.

Ли Гүөпин хэлэхдээ: "Хятадад үйлдвэрлэв-2025"-аар удирдлага болгож, сансрын аж үйлдвэр, ардын хэрэглээг уялдуулан хөгжүүлж, сансрын техникийн үр дүнг түгээмэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, хиймэл дагуул, зөөгч пуужин, түүнтэй холбоотой газар дээрх тоног төхөөрөмж зэргийг худалдааны зориулалтаар хөгжүүлэхийг удирдах санал, урамшуулах бодлогыг судлан боловсруулж, сансрын боловсруулах аж үйлдвэр, түүнийг шат ахиулахыг түргэтгэж, сансрын аж үйлдвэрийг улс орны стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ