Хятад, Өмнөд Солонгосын худалдаа, эдийн засгийн нэгдсэн комиссын XXII хурал болов

2018-04-20 16:59:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад,  Өмнөд Солонгосын худалдаа, эдийн засгийн нэгдсэн комиссын XXII хурал  болов

20-нд Бээжин хотноо, Хятад, Өмнөд Солонгосын Худалдаа,  эдийн засгийн нэгдсэн комиссын XXII хурал болж, Хятадын ХЯ-ны дэд сайд Гао Янь,  Өмнөд Солонгосын ГХЯ-ны дэд сайд Чао Хуан нар хурлыг хамтдаа  даргалав.

Гао Янь: 2018 онд Хятад, Өмнөд Солонгосын худалдаа,  эдийн засгийн хамтын ажиллагаа сайхан хөгжиж байна. Хятадын олон улсын импортын  анхдугаар яармагт Өмнөд Солонгос оролцохыг Хятад улс дэмжинэ. Мөн хоёр тал  хөгжлийн стратегиа холбож, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа  ахиулан, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны гэрээний 2 дахь шатны  хэлэлцээнд түлхэц өгч, Хятад, Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн хүрээлэнг хамтдаа  байгуулж, олон талт болон бүс нутаг, завсрын бүсийн эдийн засгийн хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэн, худалдааг ивээх үзэлтэй хамтдаа тэмцэж, хоёр талын  хамтын ажиллагаанд оршиж буй асуудлуудыг хамтран ажиллах хэлбэрээр шийдэж, хоёр  талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх ёстой  гэжээ.

Чао Хуан: Бө-Ао-гийн Азийн чуулганд Ши Жиньпин даргын  дэвшүүлсэн нээлттэй байдлын чухал арга хэмжээнүүдийг БНСУ дээд хэмжээнд  чухалчлан үзэж байна. Хятадын олон улсын импортын анхдугаар яармагт бид идэвхтэй  оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэн, хоёр орны чөлөөт худалдааны гэрээний 2 дахь шатны хэлэлцээнд түлхэц  өгч, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны стратегийг  холбож, гурав дахь орны зах зээлийг хамтдаа нээж, хоёр талын худалдаа, эдийн  засгийн салбарт оршиж буй асуудлуудыг эв зүйтэй шийдвэрлэх ёстой  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ