Учир шалтгааныг буруу тогтоож болохгүй

2018-04-20 20:12:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Учир шалтгааныг буруу тогтоож болохгүй

Сингапурын ерөнхий сайд Ли Шяньлүн саяхан “Вашингтон пост сонин”-д өгүүлэл нийтлэхдээ, ганц талаасаа гаалийн татвар татах нь асуудлыг зохицуулах зөв арга зам биш мөртөө олон талт системийг ноцтой хохироох нь лавтай. Улс орнууд худалдааг ивээх үзлээ орхихыг шаардаж байна, ганц талаасаа худалдааг хязгаарлах бодлого хэрэгжүүлэх нь ямар ч ашиггүй байж,  хамтран зүтгэхээр дамжин худалдааны маргаанаа зохицуулах ёстой гэж Олон улсын валютын сангийн байгууллагын ерөнхий захирал ч хэлсэн гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин хэлэхдээ, Хятад Америк хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах шаардлагатай , гэвч түүний учир шалтгааныг буруу тогтоож, түүнийхээ дагуу бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж болохгүй. Харин хамтран ажиллаж л байж асуудлыг зохицуулан, ирээдүйн хөгжлийн замыг улам саруул дардан болгож чадна. Олон улсын хамтын нийгэмлэг чөлөөт худалдаанд суурилсан олон талт худалдааны системийг хамгаалж, дэлхийн эдийн засаг болон олон улсын худалдааны тогтвортой сэргэхийг ахиулах хэрэгтэй гэв.

Их уншсан

холбоотой мэдээ