Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд бие дааж шинийг бүтээх чадвараа дээшлүүлнэ

2018-04-21 15:31:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


21-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хорооны  дарга Шяо Ячин хэлэхдээ: Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд шинийг бүтээх үүрэг  хариуцлагаа зоригтой хүлээж, бие дааж шинийг бүтээхээ эрчимжүүлэн, аж ахуйн  нэгжийн гол өрсөлдөх хүчийг дээшлүүлж, бусдаас хараат байдлаасаа гарах хэрэгтэй  гэжээ. 

Тэрээр: Ирээдүйд олон улсын эх баялгийн хуваарилалтад  санаачилгатай байж, дэлхийн аж үйлдвэрийн технологийн хөгжлийг удирдан дагуулж,  дэлхийн аж үйлдвэрийн хөгжлийн үйл явцад үг хэлэх эрхтэй, нэр нөлөөтэй,  манлайлагч байх ёстой гэжээ.

Тэрээр мөн өдөр болсон Хятадын аж ахуйн нэгжийн хөгжил өөрчлөлтийн 2  дугаар форумд оролцохдоо ингэж хэлсэн юм. Шяо Ячин хэлэхдээ: 40 жилийн турш  Хятадын төрийн өмчийн аж ахуйн нэгжид асар их өөрчлөлт гарч, цар хүрээ, өрсөлдөх  хүч нь улам нэмэгдсэн юм. Цар хүрээнээс нь авч үзвэл төрийн өмчийн 82 аж ахуйн  нэгж дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн жагсаалтад орж, зарим аж ахуйн  нэгжийн цар хүрээ дэлхийн түвшинд хүрсэн бөгөөд техник, менежмент, олон улсын  болсон зэрэг талаар дэлхийд тэргүүлж байна гэжээ.

Ирээдүйн талаар Шяо Ячин хэлэхдээ: Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд  нээлттэй хамтран ажиллаж, олон улсын эх баялаг хуваарилах хүчин чадлаа  нэмэгдүүлэн, энэ салбарт тэргүүлэх аж ахуйн нэгж байгуулах ёстой  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ