Гадаад орнуудын хулгайлагдсан дурсгалт зүйлсийн цахим мэдээллийн сан байгуулав

2018-04-21 15:38:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Үндэсний түүхийн дурсгалт зүйлийн  газар гадаад орнуудын хулгайлагдсан дурсгалт зүйлсийн цахим мэдээллийн сан  байгуулснаа нийтэллээ. Энэ нь гадаад орнуудын хулгайлагдсан түүхийн дурсгалт  зүйл Хятадын зах зээлд гүйлгээнд орохоос сэргийлж, Хятадын хууль хэрэгжүүлэгч  байгууллагын мэдээлэлжүүлэлтийг эрчимжүүлэн, олон нийт болон мэргэжлийн  хүмүүсийг хуулийн ухамсар, эрсдэлээс хамгаалах чадварыг улам дээшлүүлэх болно.  

Эх сурвалжаас үзвэл, 2008 оноос хойш Үндэсний түүхийн дурсгалт  зүйлийн газар Эквадор, Ирак, Перу зэрэг орны Хятадад мэдээлсэн 38 бүлэг, 6900  гаруй ширхэг хулгайлагдсан дурсгалт зүйлсийн мэдээллийг нийтэлсэн байна. Тус  санд үүнээс өмнө нийтэлж байсан хулгайлагдсан дурсгалт зүйлсийн мэдээлэл багтсан  бөгөөд бусад орны мэдээллийг үндэслэж цаг тухайд нь шинэчлэх  юм. 



Их уншсан

холбоотой мэдээ