БНАСАУ цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсооно

2018-04-21 15:42:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ  цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа  зогсооно

  

Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд БНАСАУ-ын төв цахилгаан  мэдээний агентлаг: 20-нд болсон БНАСАУ-ын хөдөлмөрийн намын VII удаагийн төв  хорооны III бүгд хурлаар шийдвэр гаргаж, 2018 оны 4-р сарын 21-нээс БНАСАУ  цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсоохоор боллоо  хэмээн мэдээлжээ.

Цөмийн зэвсгийн туршилтыг баттай зогсоохын төлөө БНАСАУ  умард нутгийн цөмийн нэг баазыг нураана. Цөмийн туршилтыг зогсоох нь дэлхийн  цөмийн зэвсгийг хориглох зорилтын төлөө хийж буй чухал алхам юм. БНАСАУ цөмийн  зэвсгийн туршилтыг бүх талаар зогсоох олон улсын зорилт, хүчин чармайлтад нэгдэх  болно гэж тус мэдээнд тэмдэглэжээ.

Тус хурлын шийдвэрт: БНАСАУ цөмийн заналхийлэл, өдөөн  хатгалгатай тулгараагүй аливаа нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхгүй, ямар ч үед  цөмийн зэвсэг, цөмийн технологийг шилжүүлэхгүй хэмээн  онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ