Худалдааны маргаан хурцдах нь Ази Номхон далайн эдийн засгийг хохирооно хэмээн сэрэмжлүүлэв

2018-04-21 15:46:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд ОУВС-гийн Ази Номхон далайн газрын  дарга Ли Чанён: Зарим орон дотогшоо харах бодлого явуулж, худалдааны маргааныг  хурцатгаж буй нь Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтөд тээг болно  гэжээ.

Тэрээр мөн өдөр Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн хэтийн  төлөвийн тухай хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Олон орон одоо байгаа дүрмээр  үндэс болгосон олон талт механизмаар дамжуулж худалдааны маргаанаа зохицуулах  ёстой. Худалдааны дайнд ялагч гэж үгүй. Одоо мөрдөж буй олон талт худалдааны  систем нь Ази Номхон далайн эдийн засгийн хөгжлийг асар их ахиулсан. Мөн Ази  Номхон далайн бүс нутагт одоогийн олон талт худалдааны системийг хамгаалж,  боловсронгуй болгоход маш их хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Мөн өдөр ОУВС-гийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус  Родлауер: Ази Номхон далайн эдийн засаг дэлхийн худалдаанаас их ашиг хүртсэн.  Өндөр үр ашигтай дэлхийн ханган нийлүүлэх сүлжээ нь Ази Номхон далайн бүсийн  орнуудын үйлдвэрлэлд төдийгүй Америк зэрэг хэрэглэгч орнуудад ч ашиг хүртээсэн.  Иймээс олон талт худалдааны систем нь дэлхийн ханган нийлүүлэх сүлжээнд маш  чухал юм гэжээ.

Хятадын эдийн засгийн талаар Маркус Родлауер: ОУВС Хятадын эдийн  засгийг өөдрөгөөр харж байна. Хятад улс хөгжингүй орнууд хоорондын зөрөөгөө  улам багасгаж, эдийн засгийн харьцангуй өндөр хурдаа хэвээр хадгалан, эдийн  засгийн бүтцэдээ цаашид өөрчлөлт хийх болно. Эдгээр хүчин зүйл нь Хятадын дунд  хугацааны эдийн засгийн хэтийн төлөвт ашигтай юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ