Бээжингийн Их Сургуулийн “Нэг бүс нэг зам” хүрээлэн албан ёсоор байгуулагдав

Д.Хүчитбаатар 2018-04-21 17:20:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн Их Сургуулийн “Нэг бүс нэг зам” хүрээлэн албан ёсоор байгуулагдав

20-нд Бээжингийн Их Сургуулийн “Нэг бүс нэг зам” хүрээлэн албан ёсоор байгуулагдаж, удалгүй “нэг бүс нэг зам” дагуу 100 гаруй улс орноос оюутан сурагч элсүүлэх бөгөөд ирэх 2-3 жилд жил бүр 400-500 оюутан сурагчийг эдийн засгийн менежмент, үндэсний хөгжлийн шилдэг манлайлал зэрэг чиглэлээр бэлтгэж, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг эрч хүчээр сэлбэх болно. 

Бээжингийн Их Сургуулийн “Гуан Хуа” менежментийн дээд сургуулийн захирал Лю Чё: Ирээдүйд Бээжингийн Их Сургууль эрдэм шинжилгээний хүчин чадавхаа “нэг бүс нэг зам”-тай нягт холбож, эдийн засгийн менежмент, бусад салбарыг уялдуулан нэгтгэсэн судалгааны онол гаргаж, судалгааны ололт амжилтаа “нэг бүс нэг зам”-ын хөгжлийн практикт ашиглан, оюутан сурагчдад Хятадын нийгэм, соёл зэргийг гүнзгий ойлгуулах замаар олон улсын солилцоо, хамтын ажиллагааны дээд зиндааны индэр байгуулах болно гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ