БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох болсныг сайшаав

Д.Хүчитбаатар 2018-04-21 17:22:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн Нам VII сонгуулийн Төв хорооны III бүгд хурлаараа шийдвэр гаргаж, 2018 оны 4-р сарын 21-нээс эхлэн цөмийн болон пуужингийн туршилтаа бүх талаар зогсоохоор болсныг БНСУ-ын тал сайшааж байна гэж тус орны ерөнхийлөгчийн ордон 21-нд мэдэгдэл нийтэлжээ.

Мэдэгдэлд: БНАСАУ-ын энэ шийдвэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцын хувьд маш их утга учиртай, даян дэлхийн хамтын хүсэл эрмэлзэлтэй ч нийцэж байна. Энэ шийдвэр удахгүй болох хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт, БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болоход “маш эерэг нөхцөл” бүрдүүлж өгч байна. БНСУ-ын тал төрийн тэргүүн нарын уулзалтад идэвхтэй бэлтгэл ханган ажиллаж, энэ уулзалтаар дамжин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, үүрдийн энх тайван бүс нутаг болгохын төлөө хичээн зүтгэх болно гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ