БНАСАУ цөмийн пуужингийн туршилтаа зогсоохоор шийдсэнтэй холбогдуулж үг хэлэв

Д.Хүчитбаатар 2018-04-21 17:25:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ Хөдөлмөрийн Намын VII сонгуулийн Төв хорооны III бүгд  хурлаараа шийдвэр баталж, цөмийн болон пуужингийн туршилтаа бүр мөсөн зогсоож,  бүх хүчээ дайчлан эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг  дээшлүүлэхээр болсонтой холбогдуулж 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү  Кан: “Хятадын тал БНАСАУ-ын энэ шийдвэрийг сайшаан дэмжиж байна. Энэ нь  Солонгосын хойгийн байдлыг намжаахад ашигтай төдийгүй, мөн тус бүс нутгийг  цөмийн зэвсэггүй бүс болгож, асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад түлхэц  өгнө. Солонгосын хойгт үүрд энх тайвныг тогтоох нь тус бүс нутгийн ард түмний  хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг  хүсэл эрмэлзэл юм. БНАСАУ эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийнхээ амьжиргааг  сайжруулах талаар тасралтгүй шинэ амжилт гаргахыг Хятадын тал хүсэж байна. Яриа  хэлцлээр холбогдох талуудтай асуудлаа зохицуулж, харилцаагаа сайжруулахыг  дэмжинэ. Холбогдох талууд санал бодлоо нэгтгэн, бодит үйл ажиллагаагаар бүс  нутгийн энх тайван, хамтын хөгжлийн төлөө хичээн зүтгэхийг Хятадын тал хүсэж  байна. Үүний тулд Хятад улс үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллах болно”  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ