Хурцадмал байдлыг намжаана

2018-04-22 15:37:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хурцадмал байдлыг намжаана

21-нд ДХБ-ын ерөнхий захирал Азеведо, эдийн засгийн олон цогц ДХБ-аар дамжин дэлхий дахины хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны өнөөгийн хурцадмал байдлыг намжаахыг бичгээр уриалжээ.

21-нд Вашингтон хотноо ОУВС-гийн Бодлого тогтоох байгууллагын Олон улсын валют, санхүүгийн комиссын сайд нарын хэмжээний 37-р хурал өндөрлөв. Мөн өдөр Азеведо тус хуралд бичгээр хийсэн мэдэгдэлдээ: Худалдааны хурцадмал байдлыг намжаах, эдийн засгийн өсөлтийг хамгаалахад дэлхий дахины хамтын ажиллагаа маш чухал юм. Үүний тулд ДХБ үүргээ гүйцэтгэх болно гэжээ.

Азеведо: Хэрэв худалдааны өнөөгийн маргаан улам хурцадвал, дэлхий дахинд ганц талын болон сөргөлдсөн худалдааны арга барилууд тулгарах болно. Энэ нь дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтөд тодорхойгүй байдал бий болгоно гэжээ. 




Их уншсан

холбоотой мэдээ