Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв

2018-04-22 15:56:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын  тухай чухал үг хэлэв

20, 21-нд Бээжинд Хятадын интернет сүлжээний аюулгүй байдал,  мэдээлэлжүүлэлтийн ажлын хурал болов. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад  улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн интернетийн аюулгүй байдал,  мэдээлэлжүүлэлтийн зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг  хэлэв. 

Тэрээр: Мэдээлэлжүүлэлт нь Хятадын үндэстнүүдэд чухал боломж  олгож байна. Бид энэ түүхэн боломжийг ашиглаж, интернет дэх зөв сурталчилгааг  эрчимжүүлэн, интернетийн аюулгүй байдлыг баталгаажуулж, мэдээллийн салбар дахь  гол технологийн асуудлыг шийдвэрлэн, эдийн засаг, нийгмийн  хөгжилд мэдээлэлжүүлэлтийн удирдан дагуулах үүргийг бадруулах хэрэгтэй.  Мөн интернет, мэдээлэлжүүлэлтийн салбарт цэрэг иргэдийн нэгдлийг уялдуулж,  интернетийн орон зайн олон улсын засаглалын үйл явцад санаачилгатай оролцох  хэрэгтэй. Инновац, шинэ бүтээмжээр интернетийн хүчирхэг гүрэн байгуулах үйл  явцыг урагшлуулж,  чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, шинэ эриний Хятадын  онцлогтой социализмын агуу их ялалтад хүрэх, Хятадын үндэстний агуу их сэргээн  мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд шинэ хувь нэмэр оруулах ёстой  гэжээ. 

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны  гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төвийн интернетийн аюулгүй байдал,  мэдээлэлжүүлэлтийн зөвлөлийн дэд дарга Ли Кэчян хурлыг даргалав. Тэрээр: Ерөнхий  нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үг маш чухал ач холбогдолтой. Та  бүхэн сайтар суралцаж, гүнзгий бодолцон, бодит ажилтай уялдуулж, ойлголтоо  гүнзгийрүүлэн, үзэл ойлголт, үйл ажиллагаагаа ерөнхий нарийн бичгийн дарга Ши  Жиньпиний хэлсэн үгтэй нэгтгэх хэрэгтэй. Улс төрийн өндөр түвшин, намын урт  хугацааны засаглал хэрэгжүүлэх, амар амгалангийн өндөрлөгөөс үүрэг хариуцлагаа  эрчимжүүлж, интернетийн аюулгүй байдал, мэдээлэлжүүлэлтийн ажлыг шинэ түвшинд  гаргах ёстой гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ