​Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгаж байна

2018-04-22 15:59:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Химийн зэвсгийг хориглох байгууллага 21-нд  албан мэдээ нийтэлж, манай байгууллагын мөрдөн шалгагчид мөн өдөр Сирийн Дума  сууринд очиж, “Химийн зэвсгээр халдлага хийсэн” байх магадлалтай хэргийг мөрдөн  шалгасан гэжээ.

Албан мэдээнд: Мөрдөн шалгагч эрдэмтэд Думагийн нэг газартай  танилцаж, "Химийн зэвсгээр халдлага хийсэн" эсэхийг шалгах дээж авчээ. Химийн  зэвсгийг хориглох байгууллага үнэлгээний дүнгийн дагуу дараачийн алхмаа хийх юм.  Эдгээр дээжийг Нидерландын Райсвик дэх Химийн зэвсгийг хориглох байгууллагын  лабораторид аваачиж, шинжилгээ хийнэ гэжээ.

4-р сарын 7-нд Сирийн нийслэл Дамаскийн Зүүн Гута бүсийн Думад  “Химийн зэвсгээр халдлага хийсэн” байх магадлалтай хэрэг гарчээ. Сирийн засгийн  газар химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн зэмлэснийг няцааж, энэ мэдээлэл “Засгийн  газрын эсрэг хүчнийг дэмжигч хэвлэлийнхний гаргасан цуурхал” юм гэжээ. 10-нд  Сирийн ГХЯ: Химийн зэвсгийг хориглох байгууллагын мөрдөн шалгагчдыг Думад ирж  мөрдөн шалгахыг Сирийн засгийн газар албан ёсоор урьсан. 14-нд, мөрдөн шалгагчид  бүгд Дамаскад хүрэлцэн ирсэн гэжээ.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ