Дижитал Хятад улсыг байгуулах анхдугаар чуулга уулзалт болов

2018-04-22 16:01:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-24-нд Фүжөү  хотноо Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалт боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус чуулган нээгдсэнд мэндчилгээ  илгээж, мөн чуулганд оролцож буй олон салбарын зүтгэлтнүүдэд захидлаар баяр  хүргэсэн байна.
 

Дижитал  Хятад улсыг байгуулах анхдугаар  чуулга уулзалт болов

Ши Жиньпин  захиандаа: Өнөөгийн дэлхий нийтэд, мэдээлэл технологийн шинэчлэл өдөр ирэх  тусмаа эрчимжиж, дижитал, сүлжээ, ухаалаг болох хөгжил улам гүнзгийрч, эдийн  засаг, нийгмийн хөгжлийг ахиулан, улс орны засаглалын систем, засаглалын чадавх  орчин үеийн болохыг дэмжиж, ард түмний хүсэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ  шаардлагыг хангахад улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.  
  

Дижитал  Хятад улсыг байгуулах анхдугаар  чуулга уулзалт болов

Ши Жиньпин:  “Мэдээлэлжүүлэлтээр орчин үеийн хөгжлийг дайчилж, дижитал Хятад улсыг түргэн  бүтээн байгуулъя” уриан дор болж буй энэ чуулган Хятадын цахим засаглалын үйл  хэрэг, дижитал эдийн засгийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг  харуулж, дижитал Хятад улсыг байгуулах туршлага, үзэл санаагаа солилцох  бөгөөд нийтлэг ойлголтоо улам нэгтгэж, дижитал Хятад улсыг байгуулах тухай  нийгмийн олон салбарын итгэл, санаачилга, бүтээлч чанарыг  дайчилж, мэдээлэлжүүлэлтээс нийгэм, ард түмэнд өгөх үр өгөөжийг улам нэмэгдүүлнэ  хэмээн онцолжээ. Ренчинсоо 

Дижитал  Хятад улсыг байгуулах анхдугаар  чуулга уулзалт болов





Их уншсан

холбоотой мэдээ