Хятад улс санхүүгийн эрсдэлийг тогтоон барьж чадна

2018-04-22 16:10:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд Вашингтон  хотноо Хятадын Ардын банкны ерөнхийлгөч И Ган: Хятадын эдийн засгийн үндэс бат  бөх учраас, санхүүгийн эрсдэлийг ерөнхийдөө хяналтдаа авч чадна. Мөн бүрэн  бодлого хэрэгжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн онцолжээ.  
Мөн өдөр Вашингтонд  ОУВС-гийн Бодлого тогтоох байгууллагын Олон улсын валют, санхүүгийн хороо сайд  нарын хэмжээний 37-р хурлаа өндөрлүүлээ. Тус хуралд И Ган бичгээр хийсэн мэдэгдэлдээ: Хятад улс банк санхүүгийн салбарын өөрчлөлт шинэчлэлээ үргэлжлэн  ахиулж, зах зээлийн зөвшөөрлийн хязгаарлалыг ихэд нээлттэй болгон, хөрөнгө  оруулалтын таатай орчин бүрдүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалахаа эрчимжүүлэхийн  зэрэгцээ импортыг идэвхтэй өргөтгөнө хэмээн  тэмдэглэжээ. 
Худалдааны маргааны талаар И Ган хэлэхдээ: Олон талт  хамтын ажиллагаа, бодлогын зохицуулалтаа улам эрчимжүүлж, нээлттэй, дүрэм журамд  тулгуурласан олон талт худалдааны системийг хамгаалж, энэ системээр худалдааны  маргаанаа зохицуулахын зэрэгцээ дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын өндөр  түвшний интегралчлалыг биелүүлэх болно гэжээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ