​Ван И Мьянмарын ерөнхийлөгч асан Ү Тэн Сэнтэй уулзав

2018-04-23 10:00:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Дяо Юй Тай Төрийн зочид буудалд  Мьянмарын ерөнхийлөгч асан Ү Тэн Сэнтэй уулзжээ.

Ван И: Хятад, Мьянмарын удирдагчдын хамтын хүчин  чармайлтаар хоёр орны стратегийн иж бүрэн хамтын ажиллагаа урт хугацаанд хөгжиж  ирсэн билээ. Хятадын тал Мьянмарын талтай хамт Хятад, Мьянмарын эдийн засгийн  хонгилын бүтээн байгуулалтыг ахиулж, том төслийг сайтар хэрэгжүүлж, Мьянмарын  эдийн засгийн хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэхэд бэлэн байна. Мьянмарын  дотоодын энх тайвны үйл явц улам ахиж байгааг Хятадын тал сайшааж байгаа ба  Мьянмарын хүсэлтийн дагуу энх тайвныг ахиулахад үргэлжлэн бүтээлч үүрэг  гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Ү Тэн Сэн: Хятадын тал урт хугацаанд, Мьянмарын дотоодын  энхийн үйл явцыг ахиулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд үзүүлсэн  дэмжлэгт үнэн сэтгэлээсээ талархаж байна. Мьянмар, Хятадын стратегийн иж бүрэн  хамтын ажиллагаа улам өндөр түвшинд хөгжихийг хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ