Кабул хотноо гарсан халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2018-04-23 10:01:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд  Афганистаны Нийгмийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мөн өдөр Афганистаны  нийслэл Кабул дахь сонгогчдын бүртгэлийн цэгийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас  наад зах нь 57 хүн амиа алдаж, 119 хүн шархаджээ. 

Мөн өдөр Афганистаны  Нийгмийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд хандан хэлэхдээ: Энэ  удаагийн халдлагын хэрэгт амиа алдсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэн бөгөөд  тэдний 21 нь эмэгтэй, 5 нь хүүхэд байлаа. Мөн, 47 эмэгтэй, 16 хүүхэд шархадсан  юм. Халдлагын хэргийн дараа, шархадсан олон хүнийг Кабул хотын түргэн тусламжийн  эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна гэжээ.

Энэ халдлагыг хэт даврагч "Лалын  улс" бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Мөн өдөр ерөнхийлэгч асан Хамид Карзай тус халдлагын хэргийг хатуу зэмлэн  буруушаажээ.

Далайнтуяа  

Их уншсан

холбоотой мэдээ