Хятад, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийв

2018-04-23 10:10:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд  Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван  И Хятадад айлчилж ирсэн Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сушма Сварайтай хэлэлцээ  хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзав. Тэд: 4-р сарын 27-28-нд,  Хүбэй мужийн Ү Хань хотод Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд  Моди нар албан бус уулзалт хийхээр болсон тухай хоёр тал хэлэлцэж тохирсон  хэмээн мэдэгджээ. 

Ван И Энэтхэгийн гадаад  хэргийн сайд Сушма Сварайтай 2 цаг гаруй хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ. Уулзалтын үеэр Ван И Хятад, Энэтхэгийн удирдагчид уулзалт  хийхээр болсон тухай мэдээг уламжиллаа. 

Тэрээр  хэлэхдээ: Хятад, Энэтхэг хоёр эртний соёл иргэншилтэй орон, чухал хөрш бөгөөд  аль аль нь 1 тэрбум гаруй хүн амтай хөгжиж буй орон юм. Хоёр орны хөгжил хүн  төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд урьд байгаагүй агуу их ахиц гаргасан. Хоёр  орон хамтын ажиллагааны түнш бөгөөд хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө  хавьгүй их юм. Хамтын нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил  нь хоёр орны зайлшгүй сонголт билээ. Одоо Хятадын онцлогтой социализм шинэ эринд  орж, Энэтхэг улс ч хөгжин мандах чухал цаг үеийг туулж байна. Ийм нөхцөлд, хоёр  орны удирдагчдын уулзалт бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд чухал,  эерэг нөлөөтэй юм хэмээн онцолжээ. 

Сушма Сварай Ван Игийн байр суурийг  бүрэн сайшаагаад: Өнгөрсөн оны 12-р сард болсон Хятад, Энэтхэгийн гадаад хэргийн  сайд нарын уулзалтаас хойш, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа байнга  эрчимжиж байна. Энэ нь мөн энэ удаагийн удирдагчдын уулзалтад нааштай нөхцөл  бүрдүүлсэн юм. Хятадын талтай хамт, уулзалтыг ахиулан, удирдагчдын найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр орны харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааны түншийн  харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд Энэтхэгийн тал бэлэн байна хэмээн  онцолжээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ