"Scary Mother" шилдэг киногоор шалгарч "Тянь Тань" шагнал хүртэв

2018-04-23 10:58:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Scary Mother" шилдэг киногоор шалгарч "Тянь Тань" шагнал хүртэв

22-нд бүтэн  долоо хоног үргэлжилсэн Бээжингийн олон улсын VIII кино наадам өндөрлөлөө. Гүрж,  Эстони хоёр орны хамтран бүтээсэн "Scary Mother" кино шилдгээр шалгарч, Хятадын  "Operation Red Sea" кино шилдэг дүрслэл, зураглал номинацын шагнал  хүртлээ. 

Бээжингийн олон улсын VIII кино наадмын "Тянь Тань"  буюу "Тэнгэрийн мандал" шагналд дэлхийн 6 тив 71 улс орон, бүс нутгийн 659 кино  өрсөлджээ. 5 үе шаттай шалгаруулалтын үр дүнд, Хятадын 2 кино, гадаадын 13 кино  эцсийн шатанд шигшигдэн үлдсэн байна. 22-нд болсон кино наадмын хаалтын ёслолд  "Тянь Тань" шагналын 10 номинацын шагналыг тус тус тодруулсан  юм. 

"Scary Mother" шилдэг киногоор шалгарч "Тянь Тань" шагнал хүртэв

Наадмын хаалтын ёслолд, энэ удаагийн "Тянь Тань" шагналын олон  улсын шүүгчдийн хорооны дарга, Хятадын Хонгконгийн нэрт кино найруулагч Ван  Жявей хэлэхдээ: Шалгаруулалтад эмэгтэйчүүдийн сэдэвт кино зонхиж байна  гэжээ. 

Энэ удаагийн кино наадмын үеэр нээлт хаалтын ёслол, "Тянь  Тань" шагнал, дээд чуулга уулзалт зэрэг баялаг агуулгатай олон арга хэмжээ  зохиож, гадаад дотоодын 500 киног 1000 гаруй удаа тавьж, 230 мянган үзэгч үзсэн  бөгөөд 79 аж ахуйн нэгж 38 төслөөр гэрээ байгуулсан байна. 

"Scary Mother" шилдэг киногоор шалгарч "Тянь Тань" шагнал хүртэв


Их уншсан

холбоотой мэдээ