​Тариачдад улам хүртээмжтэй болгоно

2018-04-23 11:33:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн  бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал  заавар гаргаж, хөдөөний ахуй амьдралын орчныг засах гурван жилийн үйл  ажиллагааны хөтөлбөрийг хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегитай уялдуулан, Жэжяны  амжилттай туршлагыг түгээж, экологийн таатай орчин бүрдүүлсэн үзэсгэлэнт сайхан  хөдөө тосгоныг бүтээн байгуулах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Тэрээр: Жэжян муж 15 жилийн турш, “Мянган тосгоноор үлгэр жишиг  болгон, арван мянган тосгоныг цэгцлэн засах” төслийг уйгагүй баримтлан  хэрэгжүүлж, олон сайхан тосгоныг бүтээн байгуулж, илэрхий амжилтад хүрсэн юм.  Хөдөө тосгоны орчныг цэгцлэн засахад хөгжсөн нутаг, хөгжлөөр тааруу нутаг гэлгүй  бүгд хичээн зүтгэх ёстой. Гэвч стандарт шаардлага нь өөр байж болно. Хөдөөний  ахуй амьдралын орчныг засах гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хөдөө  тосгоныг хөгжүүлэх стратегитай уялдуулан, Жэжяны амжилттай туршлагыг түгээж,  газар нутгийн байдалдаа тулгуурлан, оновчтой бодлого хэрэгжүүлж, "улс төрийн  амжилтад хүрэхийн тулд өнгөн төдий барилга байгуулалт" хийхгүй, харин үйл явцыг  шат дамжлага бүрээр баталгаажуулж, жил бүр уйгагүй зүтгэж, экологийн таатай  орчин бүрдүүлсэн үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулж, хөдөө  тосгоныг хөгжүүлэх үйл явцад өргөн олон тариачдад улам хүртээмжтэй, тэднийг аз  жаргалтай амьдруулах хэрэгтэй гэжээ.

Жэжян муж 2003 оноос “Мянган тосгоноор үлгэр жишээ болгон, арван  мянган тосгоныг цэгцлэн засах” төсөл хэрэгжүүлж, Жэжяны хөдөө тосгоны дүр төрх,  эдийн засгийн амьжиргааны хүч, тариачдын амьдралын түвшнийг бүх Хятадын тэргүүнд  оруулж, үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулж, хөдөө тосгоныг хөгжүүлэх  стратеги хэрэгжүүлэхэд практик туршлага хуримтлуулсан  юм.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ