Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах ёстой гэв

2018-04-23 16:02:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Кайр хотноо Египетэд айлчилж очсон Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх тусгай элч Шие Шяо-Янь гадаад дотоодын хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах нь цорын ганц бодит сонголт юм гэжээ.

Шие Шяо-Янь: Олон улсын харилцааны явцад зэвсэг хэрэглэх буюу хэрэглэнэ хэмээн заналхийлэхийг Хятадын тал эсэргүүцсээр ирсэн бөгөөд улс орнуудын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг эрхмэлдэг. Хятад улс Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах нь цорын ганц бодит сонголт мөн гэж үзсээр ирсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн ард түмний язгуур ашиг сонирхол, хүсэл шаардлагын дагуу, ятгах, хэлэлцээг ахиулах зэрэг талаар илүү хичээж, талууд яриа хэлцэл, зөвшилцлөөр зохицуулах замдаа буцаж орох ёстой. Холбогдох талууд зохистой арга хэмжээ авч хурцадмал байдлыг намжаахаас биш, харин гал дээр тос нэмж болохгүй хэмээн шаардсан байна.

Тэрээр: Аливаа улс орон, байгууллага нэгж, хувь хүн ямар ч нөхцөлд химийн зэвсэг хэрэглэхийг Хятад улс эсэргүүцэнэ хэмээн цохон тэмдэглэжээ.

Шие Шяо-Янь: Египет бол бүс нутагтаа чухал, нөлөө бүхий орон юм. Египеттэй харилцаа холбоо, зөвшилцөлөө эрчимжүүлж, Сирийн асуудлыг зохицуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ