Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 97.3 хувь нь шаардлага хангав

2018-04-23 16:08:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 97.3 хувь нь шаардлага хангав

23-нд сурвалжлагч Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас мэдээлснээр, эхний улиралд, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын ээлжит хяналт шалгалтад, ерөнхийдөө 97.3 хувь нь тэнцсэн байна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 97.3 хувь нь шаардлага хангав


Мөн өдөр Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас эхний улирал дахь хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засгийн эргэлтийн байдлыг нийтэлсэн юм. Тоо баримтаас үзвэл, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдал нэлээд өндөр түвшнээ үргэлжлэн хэвээр хадгалж, эхний улиралд, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын ээлжит хяналт шалгалтын дагуу, ерөнхийдөө 97.3 хувь нь хэр тэнцсэн байна. Эхний улиралд, хөдөө аж ахуйн шинээр хүлээн зөвшөөрөгдсөн ногоон бүтээгдэхүүн 4504-д хүрч, хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн 1618-д хүрчээ.

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд, Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүйн хяналт удирдлагын газрын дарга Гуан Дэфү танилцуулахдаа: Энэ онд хяналт шалгалтын цар хүрээгээ өргөтгөж, голдуу тариалангийн эм бэлдмэл, мал эмнэлгийн антибиотик зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүйн түвшинд нөлөөлдөг хяналт шалгалтын үзүүлэлтийг нэмж, 2017 онд хяналт шалгалтын лавлагааны төрөл 94 байсан бол, одоо 122 өргөжсөнөөр, хяналт шалгалтын шинжлэх ухаанч чанар, үр ашигт чанар, тусгай зориулалтын чанар нь улам нэмэгдсэн гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ