Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалав

2018-04-23 16:28:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын төв  хорооны улс төрийн товчооны хурлыг даргалж, эдийн засгийн өнөөгийн байдал болон  эдийн засгийн ажлын талаар судлан хэлэлцээв.
  Энэ оноос нааш, гадаад  дотоодын будлиантай байдалд олон нутаг олон салбарынхан намын төв хорооны  тохируулалтын дагуу тогтвортой байдлын дунд урагшлах ерөнхий хэмнэлийг барьж,  чанартай хөгжлийг баримталан, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр гол  болгож, идэвхтэй ажиллан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулав.  Хятадын эдийн засгийн үе шатны чанартай байдал сайжирч буй хэдий ч эдийн засгийн  тогтвортой өсөлтийг боогдуулж буй бүтцийн чанартай, гүн давхаргын асуудал  илэрхий байж, эрсдэлээс сэргийлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх  ажлыг сайтар хийхэд мөн олон өрсөлдөөн сорилтыг туулах шаардлагатай байна.  Дэлхийн улс төр эдийн засгийн байдалд ч улмаар будлиантай болж байна хэмээн  хуралд үзэж байна. 
 Эрсдэлээс сэргийлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос  сэргийлэх ажлыг сайтар хийхийн зэрэгцээ санхүүгийн идэвхтэй бодлогын хандлагыг  баримталж, макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй.  Хангалт хэрэгцээний бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зэх зээлийн,  хууль зүйн арга барилаар үйлдвэрлэлийн илүүдэл хүчний асуудлыг зохицуулж,  технологийн гол асуудлыг шийдвэрлэн, шинэ үйлдвэрлэл шинэ загвар шинэ ажлын  байдлын хөгжлийг дэмжинэ. Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлнэ.  Өөрчлөлт нээлттэй байдлыг гүнзгийрүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгж, банк санхүү  татварын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, нээлттэй бодлогын чухал арга хэмжээнүүдийг  эртхэн хэрэгжүүлэх ёстой хэмээн хурлаас олон нутаг олон салбарынханд  шаардав. 
  Хурлаар мөн "Шинэ эринд нам засаг цэрэг цагдаа иргэдийн хамтын  хүчнээр хилийн хамгаалалтыг эрчимжүүлэх тухай санал"-ыг хэлэлцэв.

Их уншсан

холбоотой мэдээ