Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний чуулга уулзалт болов
22-нд, Фүжөү хотноо Дижитал Хятад улсыг байгуулах дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалт нээгдсэн билээ. Дижитал Хятад улс байгуулах чухал үүрэг гүйцэтгэж буй энэ удаагийн чуулга уулзалт дижитал эдийн засгийн салбаруудын ажил төрлийн манлайлагчдыг хуран цуглуулж, ойрын жилүүдийн Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийг ахиулахад гаргасан ололт амжилтыг харуулжээ. Уулзалтын үеэр, хамгийн сүүлийн үеийн ажил эрхлэлтийн бодлогууд, шинэ технологийн хэрэглээ зэргийг нийтэлж, харуулсан байна. Тус чуулган “Мэдээлэлжүүлэлтээр орчин үеийн хөгжлийг дайчилж, дижитал Хятад улсыг байгуулъя” уриан дор болсон юм.
Мөн өдөр хийлгэсэн чуулганы нээлтийн үеэр, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Линь Ияньшөү хэлсэн үгэндээ: Дижитал эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн шинэ хэлбэрийн хувьд, хөдөлмөрийн багаж хэрэгслийн дижитал, үйлдвэрлэлийн нөөцийн хуваарилалтыг бий болгож, шинжлэх ухаан, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийг удирдах гол хүчин болсон хэмээн онцолжээ. Тэрээр: Сүүлийн жилүүдэд, бид ард иргэдийн ажил төрөл эрхлэхэд тохиолддог хүндрэл, алдаа оноонд илүү анхаарал хандуулж, мэдээллийн саад бэрхшээлийг даван туулж, мэдээлэл хуваалцах үйл ажиллагааг түргэтгэн, ухаалаг, ард иргэдэд ашигтай мэдээллийг хүргэхийн тулд хичээн ажилласаар ирсэн юм. Мөн олон жилийн туршид оршиж байсан мэдээлэл хомсодсон асуудлйг үр ашигтай зохицуулж чадсан. Интернет сүлжээг бүх талаар нэвтрүүлж, чухал салбаруудын мэдээлэл холбоо, ажил төрөлд томоохон ахиц дэвшил гарсан гэжээ.
Дээд хэмжээний уулзалтын гол чуулганд нийтэлсэн “Дижитал Хятад улсыг бүтээн байгуулж хөгжүүлэх тухай тайлан2017 он”-д: Намын XVIII их хурлаас хойш Хятадын мэдээлэл, шинжлэх ухаан технологийн хөгжил олон салбарт түүхэн амжилт гаргалаа. Квантын цахилгаан холбоо, дээд зэргийн хүчин чадалтай компьютероор төлөөлөл болгосон гол технологи шинэчлэгдэж, дэлхийн хамгийн том тогтмол оптик сүлжээ, 4G сүлжээг байгуулж, Бэйдөү хиймэл дагуулын системийн технологийн судалгаа зэрэг том төслүүдийг эрчтэй хэрэгжүүлж, Хятадын дижитал эдийн засгийн цар хэмжээ дэлхийд хоёрдугаарт орж, “Интернет+ засаглалын үйл хэрэг”-ийг ашиглан ард иргэдэд улам хүртээмжтэй болгож байна гэжээ. Тус тайлангаас үзвэл, 2017 онд Хятадын дижитал эдийн засгийн цар хэмжээ 27 их наяд 200 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдэн, ДНБ-ий 32.9 хувийг эзэлсэн байна.
Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Чэнь Жаошюн хэлэхдээ: Хятад улс одоо сүлжээний суурийг бататгаж, инновацын чадвараа дээшлүүлэн, аюулгүй байдлыг баталгаажуулж, мэдээлэл холбооны технологи, бодит эдийн засгийг гүнзгий уялдуулах болно. Үүнээс гадна, технологи, үйлдвэрлэлийн талаар шинийг зохион бүтээнэ гэжээ.
"Интеграл хэлхээ, үйлдлийн систем зэргийн суурь програм хангамж, тоног төхөөрөмжийг сайжруулж, шинэ мэдээлэл холбооны технологийн давуу талтай салбарыг бий болгон, өргөн ашиглалтын гол технологийн шинэчлэлийг дайчилж, их өгөгдөл, үүлэн тооцоолол, зохиомол оюун ухаан зэрэг технологийг хурдтай хөгжүүлэн, олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн экологийг бий болгон, манлайлагч аж ахуйн нэгжүүдийг хурдтай бий болгохоор хичээн зүтгэнэ. ”
Эх сурвалжаас үзвэл, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын анхны хурал 3 хоног үргэлжилнэ. Дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын үр дүнгийн үзэсгэлэн, дижитал Хятадын бүтээн байгуулалтын шилдэг практикийг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.
Урилгаар дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцсон Нигерийн холбооны сайд Адэбаё Шитту сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Хятад улс сүүлийн жилүүдэд дижитал эдийн засгийн хөгжлийн талаар олны анхаарлыг татсан амжилт гаргаж, холбогдох үр дүн нь Хятадын энгийн иргэдэд хүртээмжтэй болсноор барахгүй Нигери зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүртээмж болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Би энэ уулзалтад сурсан холбогдох туршлага, тогтоосон хэлхээ холбоогоо Нигерид буцаж очсоныхоо дараа улс орондоо хуулбарлан хэрэгжүүлэх болно. Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны зориг санааг үндэслэн Хятадын үзүүлсэн дэмжлэгт түшиглэж дижитал эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны ард түмэнд хүртээх болно гэжээ.