​Чүнчинд 5G туршилтын сүлжээг ажиллуулав

2018-04-23 17:24:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд Чүнчиний 5G туршилтын анхны сүлжээ  албан ёсоор нэвтэрч, 5G бүтээгдэхүүн улам боловсронгуй болж байгаа бөгөөд  Чүнчиний 5G сүлжээний бизнес ашиглалтын зам албан ёсоор эхэлснийг  харууллаа.

5G гэдэг нь тавдугаар үе шатны хөдөлгөөнт холбооны технологийн товч  нэр юм. Чүнчин бол Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны зөвшөөрлөөр 5G сүлжээ  бүрдүүлэх бүтээн байгуулалт, хэрэглээний үлгэр жишээ төслийг хэрэгжүүлсэн Хятадын анхны хотуудын нэг юм.

Хятадын Хөдөлгөөнт холбооны Чүнчин дэх компанийн холбогдох албаны хүн  танилцуулахдаа: Чүнчиний хөдөлгөөнт холбооны 5G туршилтын сүлжээг Чүнчиний  Лянжян шинэ дүүрэгт анх нэвтрүүлж, дараа нь хамрагдах хүрээг өргөтгөх юм.  Чүнчиний хөдөлгөөнт холбоо, мэдээлэл  холбооны тоног төхөөрөмж, цогцолбор  төхөөрөмж, судалгааны зардлын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 5G дэд бүтцийн  сүлжээ байгуулан, цаашид Чүнчинийг хамарсан 5G сүлжээг байгуулах  болно гэжээ.   Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ