Ши Жиньпин дарга БНАСАУ-д болсон ослын талаар чухал заавар гаргав

2018-04-23 20:11:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 22-ны өдрийн 18:00 цагийн үеэр БНАСАУ-ын Хуанхай Бэйдао-д зам тээврийн осол гарч, Хятадын 34 жуулчин тээсэн автобус гүүрнээс унажээ. Одоогийн байдлаар 32 жуулчин амиа алдаж, 2 жуулчин хүнд шархадсан байна.

Осол гарсны дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, Хятадын ГХЯ, БНХАУ-аас БНАСАУ-д суугаа ЭСЯ даруй шаардлагатай бүх арга хэмжээ авч, БНАСАУ-ын холбогдох талуудтай хамтран ослын хэргийг сайтар шийдвэрлэх хэрэгтэй. Бүх хүчин чадлаараа шархадсан жуулчныг аварч, амиа алдсан жуулчдын арын ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ. Тэрээр: Ойрд аюулгүй байдлын осол их гарч байгаа бөгөөд заавал чухалчлан үзэх хэрэгтэй байна. 5-р сарын 1-ний амралт тохиох гэж буй энэ үед жуулчдын тоо нэмэгдэж эхэлдэг болохоор орон нутгийн холбогдох байгууллагууд аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, аюулгүй байдлын ажлын хариуцлагын механизмыг хэрэгжүүлэн, аюулгүй байдлын эрсдлийг шалгаж, урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийж, яаралтай арга хэмжээ авах ажлыг төгөлдөржүүлэн, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ