Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-04-23 20:47:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин   Ардын хурлын ордонд ШАХБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн   хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров, Энэтхэгийн   ГХЯ-ны Гадаад хэргийн сайд Сушма Сварай, Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат   Абдурхаманов, Киргизстаны Гадаад хэргийн сайд Ерлан Абуделаев, Пакистаны Гадаад   хэргийн сайд Хаважа Асиф, Тажикистаны Гадаад хэргийн сайд Сироджидин Аслов,   Узбекистаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов, ШХАБ-ын нарийн бичгийн   дарга Рашид Алимов, ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх   хорооны дарга Евгений Сысоев нарыг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин: ШХАБ   байгуулагдсан 17 жилийн турш, эгэл бус хөгжлийн явцыг туулж, нөлөө бүхий   ерөнхийлсөн бүс нутгийн байгууллага болон хөгжсөн юм. Гишүүн орнууд орнууд бүх   талаар салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн ажил   хэрэгт идэвхтэй бүтээлч үүрэг гүйцэтгэн, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш шударга,   хамтран ажиллаж хамтдаа хожиж шинэ хэлбэрийн олон улсын харилцааны жишиг   тогтоосон юм. Өнөөдөр ШХАБ улс төр, эдийн засгийн засаг, аюулгүй байдал,   хүмүүнлэг, гадаад харилцаа, механизмын байгуулалт зэрэг 6 салбарт хамтын   ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, хамтын ажиллагааны түвшин нь тасралтгүй   нэмэгдэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ