АНУ-ын Төрийн Департаментын нийтэлсэн тайланд хариу барив

2018-04-23 21:03:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Төрийн Департамент саяхан "2017 оны орнуудын хүний эрхийн тайлан"-г нийтэлж, Хятадын хүний эрхийн байдлыг дахин буруушаасан байна. 23-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэлэхдээ: Ийм арга хэлбэрээр Хятадын дотоод засаглалд гар дүрж, Хятадын хөгжлийг нөлөөлөх гэсэн оролдлого нь өнгөрсөн дэмий хоосон байсан бол цаашид ч зорилтдоо хүрч чадахгүй болно гэжээ.

Лү Кан: Америк жил тутам ийм тайлан нийтэлж, бусад орнуудыг зааварчилж байдагт нь олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх нь дургүйцэж байдаг. Энэ оны ээлжит тайландаа мөн Хятад улсын талаар бодит байдлыг гуйвуулсан буруу мэдээлэл хүргэж байна гэжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ