Хятадын бүс нутгийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг сайшаав

2018-04-24 09:19:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд, НҮБ-аас Афганистанд суугаа туслалцаа үзүүлэх  багийн хариуцлагатан Тадамичи Ямамото: сүүлийн жилүүдээс  Хятад улс бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна хэмээн  онцолжээ. 

Мөн өдөр Хятадаас Афганистанд суугаа элчин сайдын яам  “Хятад - НҮБ – Афганистан: хүн төрөлтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар  байгуулъя” сэдэвт хүлээн авалт зохион явууллаа. Арга хэмжээний үеэр Тадамичи  Ямамото хэлсэн үгэндээ, Хятад улс “нэг бүс нэг зам” байгуулалт болон Хятад  Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалтыг хамтаар байгуулах тухай санаачилга дэвшүүлсэн нь бүс нутгийн орнуудын харилцан ашигтай хамтаар хөгжих эрэл хүслийг  тусгасан төдийгүй, Афганистан болон тус бүс нутгийн эдийн засаг, худалдааны  хэлхээ холбоо, нийгмийн хөгжилд чухал боломжийг хангасан юм гэжээ.  

Тэрээр: НҮБ болон Хятадын Афганистан дахь хамтын  ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам юм, хүмүүнлэгийн  туслалцаа, хүн хүчний нөөц баялгийг нээн хөгжүүлэх, засгийн газрын чадавхын байгуулалт, мансууруулах бодис, терроризмтой тэмцэх, гамшгаас сэргийлэх  менежмент зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. НҮБ болон Хятад улс хамтаар  хүчин зүтгэж, Афганистан, бүс нутгийн тогтвортой хөгжил цэцэглэлд илүү их хувь  нэмэр оруулах болно хэмээн онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ