Сирийн асуудлаар Франц улс ОХУ-тай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхэд бэлэн байна

2018-04-24 09:20:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сирийн  асуудлаар Франц улс ОХУ-тай яриа хэлэлцээгээ  эрчимжүүлэхэд бэлэн байна

  

Синьхуа агентлагийн мэдээ, 23-нд, Францын ерөнхийлөгч  Эммануэль Макрон ОХУ-ны ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Макрон:  Франц улс Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх арга хайх зорилгоор ОХУ  зэрэг холбогдох орнуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна  гэжээ.

Францын ерөнхийлөгчийн ордны албаны мэдээнээс үзвэл, мөн  өдөр Макрон, Владимир Путинтэй утсаар ярихдаа, Францын тал Сирийн асуудлаар  холбогдох улс орнуудтай яриа хэлэлцээ хийж, “улс төрийн тогтвортой үйл явцыг”  эхлүүлэн, хүмүүнлэгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа  илэрхийлжээ.

Энэ 5-р сард, Макрон ОХУ-д айлчлах үеэр хоёр улсын  харилцан сонирхож буй хоёр талын болон олон улсын асуудлуудаар санал солилцоно  гэж хоёр орны удирдагчид тохиролцсон юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ