Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав

2018-04-24 09:48:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

   

Ши Жинвпин ШХАБ-ын гишүүн орнуудын  батлан хамгаалахын сайд нартай уулзав

23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин  Ардын их хурлын ордонд ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай  уулзав.
  Тэрээр, маргааш буюу 24-нд ШХАБ-ыг өргөтгөсний дараах Батлан  хамгаалахын сайд нарын анхны хурлыг хуралдуулна. Талууд нягт хамтран ажиллаж,  энэ хурлаар  ШХАБ-ын хөгжилд шинэ амьдралын хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна  гэв.
  Аюулгүй байдал нь хөгжлийн үндэс суурь,  ШХАБ-ын хүрээнд  хамгаалалтын аюулгүйн хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятад улс дээд хэмжээгээр  чухалчлан үзэж буй бөгөөд талуудтай хамт уг байгууллагын үндсэн дүрэм болон улс  орнуудын тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу харилцан ашигтай, эрх  тэгшээр зөвшилцөх үндсэн дээр батлан хамгаалахын хамтын ажиллагааны  хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн,  хамтын ажиллагааны шинэ загварыг буй болгож, аюулгүйн хамтын ажиллагааны  системийг төгөлдөржүүлж, бүс нутгийн урт хугацааны амар амгалан болон хөгжил  цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Ши Жиньпин онцлов. 
   Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс энх тайвнаар хөгжих замыг хэлбэрэлтгүй  баримталж, дэлхийн энх тайвны цогцлон байгуулагч, дэлхийн хөгжлийн хувь нэмэр  оруулагч, олон улсын дэглэмийн хамгаалагч болж, талуудтай хамт хүн төрөлхтний  хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэв. 
  Оросын Батлан  хамгаалахын сайд Сергей Шойгу ШХАБ-ын батлан хамгаалахын сайд нарыг төлөөлөн үг  хэлэхдээ, дарга Ши Жиньпин болон олон орны тэргүүн нарын хамтын хүчин  чармайлтаар ШХАБ-ын хамгаалалтын салбарын хамтын ажиллагаа шинэ төвшинд хүрч,  орнуудын стратегийн ашиг сонирхол түүнчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдалд  чухал үүрэг гүйцэтгэх юм гэв.

Их уншсан

холбоотой мэдээ