Ши Жиньпин Оросын гадаад хэргийн сайдтай уулзав

Д.Хүчитбаатар 2018-04-24 10:07:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Оросын гадаад хэргийн сайдтай уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Ардын их хурлын ордонд ОХУ-ын  гадаад хэргийн сайд Сергей Лавровийг хүлээн авч уулзжээ. 

Ши Жиньпин: Ерөнхийлөгч Владимир Путинд миний дотнын мэндчилгээг  дамжуулаарай. Энэ оны 6-р сард Хятад улсын Чиндао хотод болох ШХАБ-ын чуулга  уулзалтын үеэр ерөнхийлөгч Путинтэй уулзаж, шинэ цаг эриний Хятад Оросын  харилцааны хөгжлийг хамтаар төлөвлөн, ШХАБ-ын бусад гишүүн орнуудын  удирдагчидтай хамт уг байгууллагын хэтийн хөгжлийг зөвшилцөхийг хүсэн хүлээж  байна. Хятад Оросын өндөр түвшний харилцаа бол хоёр орны ховор нандин өв байж,  өдгөө иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжлийн нааштай  чиг хандлагаа хадгалсаар байна. Хоёр талын харилцааны хөгжил дэх өндөр дээд  зиндааны удирдах үүргийг үргэлжлүүлж, хоёр орны төрийн тэргүүнүүдийн чухал  нийтлэг ойлголтыг хянуур хэрэгжүүлэн, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт  болон Европ-Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог нэмэгдүүлж, олон улсын  үйл хэрэгт харилцан дэмжиж, хамтран ажиллаж, олон улсын хууль болон нийтээр  хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээг хамтаар хамгаалан, ШХАБ,  БРИКС, Их 20-ийн бүлэг зэргийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, улс  орнуудтай хамтаар олон улсын шинэ хэлбэрийн харилцааны байгуулалтыг ахиулж, хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ёстой. Хоёр талын хамтын  чармайлтаар Хятад Оросын харилцаа тасралтгүй шинэ амжилт тогтоож, шинэ өндөрлөгт  гарна гэдэгт итгэж байна гэв. 

Сергей Лавров  Путин ерөнхийлөгчийн дотнын мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжилсан байна.  Тэрээр, удахгүй Чиндао хотноо зохиогдох ШХАБ-ын чуулга уулзалтаар Хятад улсад  айлчлахыг ерөнхийлөгч Владимир Путин хүсэн хүлээж байна. Хятад улстай иж бүрэн  стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхийг Оросын тал дээд  хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятад улстай адилаар олон улсын хууль болон “НҮБ-ын  дүрэм”-ийг хүндэтгэн, олон талт механизм дахь зохицуулалтаа эрчимжүүлэхийг  сайшаан дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ