Ли Жаньшү Микронез, Казахстан зэрэг орны парламентын дарга нартай уулзлаа

2018-04-24 10:39:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жань Шү 23-нд  Бээжинд Микорнизын холбооны парламентын дарга Веслей Симина болон Казахстаны  парламентын доод танхимын дарга Иссимваева нартай уулзлаа.

Симинатай уулзах үед Ли Жаньшү хэлэхдээ, энэ он бол Ши Жиньпин даргын  нэг бүс нэг замыг хамтаар байгуулах санаачлага дэвшүүлсэн 5 жилийн ой юм. Хятад  Микорниз хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон харилцан хүндэтгэж,  стратегийн түншийн харилцааг хамтаар хөгжүүлэх чухал нийтлэг ойлголтыг нухацтай  хэрэгжүүлж, 21-р зууны тэнгис дээрх торгоны замыг байгуулах зээг олон салбар  дахь ажил хэрэгч хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хууль тогтоох  байгууллагын хэлхээ холбоог эрчимжүүлж, засаглалын туршлага солилцон хоёр ард  түмэнд үр өгөөжийг нь хүртээх ёстой гэжээ.

 

Иссимбаеватай уулзах үед Ли Жаньшү хэлэхдээ, ХКН-ын XIX хурал Хятадын  хөгжилд саруул ирээдүйг нээлээ. Мөн Хятад Казахстан стратегийн ажил хэрэгч  хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд шинэ боломж хангалаа. БХАТИХ Казахстаны  парламенттай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нэг бүс нэг зам болон  Хятад Казахстан хувь заяаны хамтын цогц байгуулахад хууль эрхзүйн дэмжлэг, сайн  сайхан нөхцөл хангах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ