Хятадын интернет сүлжээний оюуны өмчийн эрхийн зах зээлийн цар хүрээ тэлэн өргөжин байна

2018-04-24 11:14:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 23-нд, Хятадын зохиогчийн  эрхийг хамгаалах үндэсний газрын сүлжээний оюуны өмчийн эрхийн үйлдвэрлэлийн  судалгааны бааз Бээжинд “Хятадын интернет сүлжээний оюуны өмчийн эрхийн  үйлдвэрлэлийн хөгжлийн тайлан 2018”-ыг нийтэллээ. Тайланд харуулснаар,  бүртгэлийн дагуу, 2017 онд Хятадын интернет сүлжээний оюуны өмчийн эрхийн  үйлдвэрлэлийн зах зээлийн цар хэмжээ 636 тэрбум 500 сая юаньд хүрсэн нь 2016  оноос 27.2 хувиар өсөн нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Үүнд, Хятадын интернет  сүлжээний оюуны өмчийн эрхийн үйлдвэрлэлийг ашигласан хэрэглэгчдийн төлбөр  тооцооны цар хэмжээ 318 тэрбум 400 сая юаньд хүч, тал хувийг эзэлсэн байна.  Сүлжээний оюуны өмчийн эрхийн үйлдвэрлэлийн судалгааны газрын нарийн бичгийн дарга Жан Чинькүнь танилцуулахдаа, эдүгээ Хятадын интернет сүлжээний  оюуны өмчийн эрхийн үйлдвэрлэл үргэлжлэн хурдтай өсөн нэмэгдэхийн зэрэгцээ,  үйлдвэрлэлийн бүтэц ч улмаар нарийлаг, олон янзын болж байна гэжээ.  
Хятадын интернет сүлжээний оюуны өмчийн эрхийн  үйлдвэрлэлд ашгийн уналтын сорилтод тулгарч байна. Иймээс хэрэглээний нөөцийн  зах зээлийн чанар чансааг дээшлүүлэх бол ирээдүйн өрсөлдөх чухал тал юм. Аж  үйлдвэр экологийн талаар интернет сүлжээ нь кино, телевиз, хэвлэл, хөгжим, анимэ  зэрэг үйлдвэрлэлтэй цаашид уялдан нэгдэж, зах зээлийг илүү хөгжүүлэхийн чухлыг тайланд дурджээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ