Буруу ойлголтыг шүүмжлэв

2018-04-24 15:25:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Буруу ойлголтыг шүүмжлэв

23-нд Олон улсын валютын сангийн тэргүүн эдийн засагч Моррис Обстфелд, хоёр талт худалдааны алдагдлын талаарх Америкийн засгийн газрын буруу ойлголтыг шүүмжилж, худалдааны алдагдал багасах нь худалдааны ашиг нэмэгдлээ гэсэн үг биш, түүнчлэн зарим орны худалдааны алдагдлыг бууруулснаас болж, Америкийн худалдааны орлого зарлагын ерөнхий байдлыг өөрчилж чадахгүй юм гэв.

Тус өдөр Моррис Обстфелд Их Британий "Financial Times" сонин дээр гарын үсэг бүхий зохиол нийтэлж тэмдэглэхдээ: "Ерөнхий экспорт нь ерөнхий импортоос давахгүй юм бол, улс орон худалдааны алдагдал хүлээх болно" гэсэн үзэлтийг итгэх нь "он удсан буруу номлол юм" гэжээ.

Моррис Обстфелд зохиолдоо сэрэмжлүүлэхдээ: Хоёр талт худалдааны орлого зарлагыг хэт анхаарвал, олон улсын хөдөлмөр хүчний хуваарлалтыг алдагдуулж, аливаа орны худалдааны ашгийг бууруулах болно гэжээ. Тэрээр санал болгохдоо: АНУ дүрмээр суурь болгосон маргааныг зохицуулах механизмын олон талт бодит бодлого хэрэгжүүлбэл, хамтдаа ашиг хүртэхээр барахгүй худалдааны дайнаас зайласхийхийг ахиулах болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ