Хятад Пакистаны эдийн засгийн коридорыг үнэлэв

2018-04-24 15:41:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Пакистаны ерөнхий сайд Шахид Хачан Аббаси хэлэхдээ,  Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистаны хөгжил цэцэглэлтэд бат бэх  үндэс хангаж, бүс нутгийн дэд бүтцээр холбохыг ахиулна гэв. 

Тэрээр  мөн өдөр Пакистаны өмнөд нутгийн Карачид болсон "Хятад Пакистаны эдийн засгийн  коридорын дээд уулзалт 2018" семинарт оролцохдоо,  Хятад Пакистаны эдийн засгийн  коридорын хүрээн дэх төсөл нь эдийн засгийн боломжтой, хүрээлэн буй орчинд  халгүй байж, Пакистанд туслан хөдөө аж ахуй болон барилгын технологийг хөгжүүлж,  ядуурлын асуудлыг шийдвэрлэх болно гэв. 
 
Өнөөдрийн байдлаар,  Хятад  Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд 20 шахам төслийг байгуулж буй буюу  барьж дууссаны улмаар коридорын байгуулалт анхны үр дүнд хүрч байна.  Мөн  коридорын байгуулалт гүнзгийрэхийн дагуу Пакистаны эдийн засгийн өсөлт  сүүлийн жилүүдэд илэрхий дээшилж байна.

Их уншсан

холбоотой мэдээ