Марксизмын үнэн ёсыг гүнзгий таньж мэдрэх хэрэгтэй

Д.Хүчитбаатар 2018-04-24 16:07:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Марксизмын үнэн ёсыг  гүнзгий таньж мэдрэх хэрэгтэй

ХКН-ын Төв хорооны Улс  төрийн товчоо 4-р сарын 23-ны үдээс хойно “Коммунист тунхаг” болон түүний цаг  эриний утга агуулга гэдэг сэдвээр 5 дахь удаагийн сургалт зохион байгуулах үе  ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлохдоо, бид  “Коммунист тунхаг”-ийг дахин суралцаж байгаа нь Марксизмын үнэн ёсыг улам  гүнзгий таньж мэдрэн, Марксизмыг хэлбэрэлтгүй баримталж, марксист улс төрийн  намын онолын тэргүүний болон цэвэр эх үүсвэрийг эргэн харж, нам Марксизмын  ерөнхий онолыг ашиглан орчин үеийн Хятад улсын бодит асуудлыг зохицуулах хүчин  чадавхыг дээшлүүлэн, Хятадын онцлогтой социализмын шинэ хуудсыг сөхөхийн төлөө  юм гэжээ.

Тэрээр, бид эрхбиш шинжлэх  ухаанч үзэл баримтлалаар үнэн ёсыг эрэлхийлж, Марксизмд шинэ цаг эриний шинэ  агуулгыг нэмэрлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний соёлын содон зүйлийг өөртөө шингээн,  Коммунист намын засаглалын дэглэм, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн жам ёс,  социалист бүтээн байгуулалтын тогтолцооны тухай үзэл ойлголтоо тасралтгүй  гүнзгийрүүлж, 21-р зуун дахь Марксизм, орчин үеийн Хятадын онцлогтой Марксизмыг  хөгжүүлэх ёстой гэв.

Их уншсан

холбоотой мэдээ