АНУ-ын "301 тоот байцаалт"-ын тайланд Хятадын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын ахицыг тусгасангүй

2018-04-24 16:12:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Бээжин хотноо, Хятадын үндэсний оюуны өмчийн эрхийн газрын  дарга Шэнь Чанюй: ойрын жилүүдэд Хятад улс оюуны өмчийн эрхийг  хамгаалах эрчийг чангатгаж, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийн  эрхийг адилхан хамгаалж ирсэн юм. Үүнийг  олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр  үнэлж байгаа. Харин АНУ-ын "301 тоот байцаалт"-ын тайланд Хятадын оюуны өмчийн  хамгаалалтын ахицыг тусгасангүй байгаа нь бодит байдлыг олж хараагүй эсвэл үл  тоомсорлосон явдал болно гэжээ.

Шэнь Чанюй: Хятадын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын байдал дунд  зэргийн орлоготой орнуудын эхэнд жагсаагддаг хэмээн АНУ-ын оюуны өмчийн талын  тусгай мэргэжилтэн болон холбогдох хэвлэлийнхэн онцолсон юм  гэжээ.

Шэнь Чанюй: 2017 онд Хятадын талаас гадаад орнуудад өгсөн оюуны  өмчийн эрхийн  төлбөр 28 тэрбум 600 сая ам.долларт хүрч, 20 гаруй тэрбум  ам.долларын алдагдал гарсан. Үүнд, Америкт өгсөн оюуны өмчийн эрхийн төлбөр 2016  оныхоос 14 хувиар нэмэгдсэн юм гэжээ.

   Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ