ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалт чухал нийтлэг ойлголтуудад хүрлээ

2018-04-24 17:15:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

ШХАБ-ын  гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал 24-нд Бээжинд болж, хурлыг төрийн  зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И даргалж, энэ удаагийн хурал  Чиндаогийн дээд уулзалтын гол сэдвээр ярилцаж, тэргүүн нарын уулзалтад бат бэх  үндсэн суурь тавьж өглөө гэж илэрхийллээ.

Мөн өдрийн  хурлаар 8 орны гадаад хэргийн сайд нар шинэ нөхцөл байдалд тус байгууллагын олон  салбар дахь хамтын ажиллагаа болон хамтаар сонирхож буй олон улсын болон бүс  нутгийн асуудлаар санал солилцож, олон төрлийн нийтлэг ойлголтод хүрч, 14 баримт  бичигт гарын үсэг зурлаа.

Ван И  хэвлэлд хэлэхдээ, мөн өдөр гарын үсэг зурсан олонх баримт бичиг бол ШХАБ-ын  гишүүн орнуудын удирдагчдын хуралд өргөн барьж батлан зөвшөөрүүлэх баримт  бичгийн төслүүд юм. Үүнд гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн  Чиндаогийн тунхаг, гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрамдлын гэрээ,  ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр зэрэг багтаж, хөгжлийн стратегиа цаашид  уялдуулж, аюулгүйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын  ажиллагаагаа ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ