Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын хурлыг даргалав

2018-04-24 18:20:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Бээжин хотноо, Хятадын   Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И ШХАБ-ын гишүүн   орнуудын гадаад хэргийн сайд нарын хурлыг даргалж, Энэтхэг, Казакстан, Киргиз,   Пакистан, ОХУ, Тажигстан, Узбекстан зэрэг гишүүн орнуудын гадаад хэргийн сайд   нар хуралд оролцов.

Ван И шинэ нөхцөл байдалд ШХАБ-ын хамтын ажиллагааг   гүнзгийрүүлэх талаар 6 санал дэвшүүлэв.
Нэгт, "Шанхайн үзэл баримтлал"-г   дээдлэн, нягтрал харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, төрөл бүрийн эрсдэл сорилтыг   хамтдаа даван туулж, зовлон жаргалаа хамтдаа хуваалцсан Шанхайн хамтын ажиллагааны хувь   заяаны хамтын цогцыг бий болгох.
Хоёрт, Аюулгүйн хамтын ажиллагааг   гүнзгийрүүлэх, таатай орчныг бий болгон, бүх төрлийн хүчирхийлэл, террорист   хүчинд цохилт өгч, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах найдвартай   баталгаа болох.
Гуравт, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа үр ашгаа   хуваалцаж, хослуулан хөгжүүлэхийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааны   санаачилга болон гишүүн орнуудын хөгжлийн стратегийг холбох талаар индэрийн   үүргээ сайтар гүйцэтгэх.
Дөрөвт, нөөцөө бүрмөсөн ашиглан, ажил хэрэгч   хамтын ажиллагааг урагшлуулан, гишүүн орнууд хоорондын үйлдвэрлэлийн хамтын   ажиллагаа, зах зээлийн зохицуулалт, технологийн солилцооны томоохон алхамуудыг   хийж, хамтын ажиллагааны чанарыг сайжруулах.
Тавд, хүмүүнлэгийн харилцааг   эрчимжүүлэн, иргэдийн саналыг үндэслэн, гишүүн орнуудын салбар бүрийн найрсаг   харилцааг гүнзгийрүүлэн, олон орнуудын ард иргэдийн харилцан ойголцол, эв   найртай байдлыг урагшлуулах.
Зургаад, эрх тэгш шударга байдлыг хамгаалан,   олон улс дахь нэр нөлөөг өргөтгөн, ШХАБ-ын дуу хоолойг хүргэн, тусгай төсөл   боловсруулан, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хамтдаа бий болгох зэрэг   болно.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ