ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын хурал болов

2018-04-25 10:35:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Бээжин хотноо ШХАБ-ын гишүүн  орнуудын батлан хамгаалахын сайд нарын XV хурал болж, Хятадын Төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вей Фэнхэ хурлыг даргалан гол сэдвээр үг  хэллээ. ШХАБ-ын гишүүн Орос, Энэтхэг, Казахстан, Киргиз, Пакистан, Тажикстан,  Узбекистаны батлан хамгаалах яамны болон цэргийн удирдагчид, ШХАБ-ын нарийн  бичгийн газар, бүс нутгийн терроризмтой тэмцэх байгууллагын гүйцэтгэх хорооны  төлөөлөгчид оролцож, Беларусийн батлан хамгаалахын сайд онцлон уригдсан зочны  хувиар оролцож байна.

Вей Фэнхэ: Ши Жиньпин дарга олон орны төрийн тэргүүн нартай ШХАБ-ын  батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг дээд хэмжээгээр чухалчлан, нийтлэг  ойлголтод хүрч, чухал хамтын ажиллагааг ахиулан, ШХАБ-ын дэлхийн болон бүс  нутгийн энх тайван, тогтвортой байдлыг удирдан дагуулсан юм. Энэ удаагийн хурлын  гол сэдэв бол "Хувь заяаны хамтын цогц байгуулж, хамтын ажиллагаагаа шинэчлэн,  хөгжлийг эрэлхийлэх" явдал болно. Бид олон орны төрийн тэргүүн нарын тохиролцсон  нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, батлан хамгаалах, аюулгүй байдлын  салбарын хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэх болно гэжээ.  
 
Хурлаар олон орны батлан хамгаалахын сайд нар 2017 оны батлан  хамгаалахын сайд нарын хурлаас хойших хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж,  олон улсын болон бүс нутгийн аюулгүйн байдал, ШХАБ-ын батлан хамгаалалт,  аюулгүйн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр үг хэлж, өнөөгийн олон улсын ээдрээтэй  нөхцөлд ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалах байгууллагууд, арми хамтын  ажиллагаагаа улам эрчимжүүлж, тулгарч буй заналхийлэл, сорилтыг хамтдаа  зохицуулахын чухлыг цохон тэмдэглэлээ. 


Их уншсан

холбоотой мэдээ