Шин Хаймин Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудтай уулзав

2018-04-25 16:11:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин 4-р сарын   25-нд ЭСЯ-ндаа МУ-ын Отгонтэнгэр Их Сургуулийн Хэвлэл мэдээлэл, олон улсын   харилцааны салбарын 1-р курсийн оюутнуудтай уулзалт хийлээ. Тус арга хэмжээнд   Хятадын ЭСЯ-ны соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гү Имин зэрэг   дипломат албаны хүмүүс, Отгонтэнгэр Их Сургуулийн Хэвлэл мэдээлэл, олон улсын   харилцааны салбарын эрхлэгч, зөвлөх багш, хятад хэлний багш, оюутнууд,   мөн Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг 30 шахам хүн   оролцсон юм.

Шин Хаймин Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудтай уулзав

Элчин сайд Шин Хаймин юуны өмнө Отгонтэнгэр Их Сургуулийн багш, оюутнуудад   Хятадын ЭСЯ-нд зочилж, харилцан сонирхсон асуудлаар уулзалт хийж байгаад баяртай   байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Шин Хаймин олон улсын болон Хятад, Монголын харилцаа зэрэг   асуудлаар оюутнуудад хандан лекц уншив. Солонгосын хойгийн сүүлийн үеийн байдлын   талаар Шин Хаймин хэлсэн үгэндээ: Сүүлийн үед БНСУ, БНАСАУ-ын харилцаа сайжирч   эхэлсэн бөгөөд БНСУ болон БНАСАУ, БНАСАУ болон АНУ хоорондоо төрийн тэргүүн   нарын уулзалт хийхээр бэлтгэж байна. 3-р сарын сүүлчээр БНАСАУ-ын удирдагч Ким   Жон Ун Хятад улсад албан бус айлчлал хийсэн бөгөөд саяхан цөмийн туршилт хийх,   тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийх үйл ажиллагаагаа 4-р сарын   21-нээс эхлэн зогсооно хэмээн мэдэгдлээ. Хятад улс урт хугацааны турш,   Солонгосын хойгийн асуудлыг энхийн аргаар зохицуулахад тус дөхөм болохын тулд,   чухал, бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Солонгосын хойгт одоогийн шинэ   байдал гарахад Хятад улс маш их хувь нэмэр оруулсан юм. Хятадын тал энэ   асуудлаар үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно хэмээн тэмдэглэжээ.

Шин Хаймин Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудтай уулзав

Хятад, Америкийн худалдааны маргааны асуудлаар элчин сайд Шин Хаймин: Саяхан   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлигт гарын үсэг зурж, Хятад улсын эсрэг   хязаарлах арга хэмжээ авах захирамжийг холбогдох салбартаа өгсөн. Хятад улс   “худалдааны дайн” хийхийг хүсэхгүй боловч "худалдааны дайн” хийхээс айхгүй.   Хууль ёсны эрх ашгаа хохирохыг зүгээр харж суухгүй. Эдийн засаг, худалдааны   асуудлын талаар, Хятадын тал бие биеэ харилцан хүндэтгэсний үндсэн дээр, яриа   хэлцэл хийх замаар хоёр талын анхаарч буй асуудлыг эв зүйтэй, тэнцвэртэй   зохицуулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг зорьсоор ирсэн юм. Хятад, Америк   хоёр орон хэрэв худалдааны дайн хийвэл, хоёр оронд ашиггүй төдийгүй,   дэлхий дахинд ямар ч ашиггүй юм гэжээ.   

Шин Хаймин Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудтай уулзав

Шин Хаймин: Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсанаас хойших   5 жилд, олон улс орон үүнийг сайшаан дэмжиж, ивэвхтэй оролцож байна. "Нэг бүс   нэг зам" санаачилга Хятад улсаас эх үүсвэртэй боловч түүнээс гарах боломж, үр   өгөөж нь дэлхий нийтийнх юм хэмээн тэмдэглэлээ.

Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлсэн сайн хөрш, сайн найз, сайн түнш юм.   2014 онд Ши Жиньпин дарга МУ-д түүхэн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн   стратегийн түншийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлсэн. Энэ сарын эхээр, МУ-ын   ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад улсад болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад   оролцож, Хятад улсад албан ёсны айлчлал хийлээ. Эдгээр нь хоёр орны харилцааны   хөгжилд чухал ач холбогдолтой, баялаг үр дүнтэй, алс хэтийн үр нөлөө, ач   холбогдолтой айлчлалууд болсон байна гэж элчин сайд Шин Хаймин онцолжээ.

Шин Хаймин Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудтай уулзав

Тэрээр: Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн   хөгжүүлэхэд, нэгд, улс төрийн итгэлцлийн үндэс суурийг бэхжүүлэх, хоёрт, хамтын   ашиг сонирхлын хүрээг өргөжүүлэх, гуравт, хоёр орны ард түмэн хоорондын найрсаг   сэтгэлгээг зузаатган, улам ойр дотно болгох ёстой гэжээ.

Шин Хаймин Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудтай уулзав

Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгийнхээ төгсгөлд, эрдэм мэдлэгт шамдан   суралцаж, ирээдүйд Хятад, Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд хувь   нэмрээ оруулахыг оюутнуудаас хүсэж, тэдний сонирхсон асуултад   хариуллаа. 


/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/ 
 

Их уншсан

холбоотой мэдээ