Хятадын олон улсын импорт экспортын анхны үзэсгэлэн яармагт одоогоор 61 орон албан ёсоор бүртгүүлээд байна

Д.Хүчитбаатар 2018-04-26 20:30:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын олон улсын импорт экспортын анхны үзэсгэлэн яармагийн бэлтгэл ажил урагштай явагдан, одоогоор нэгэнт 61 орон оролцохоор албан ёсны бүртгэл хийгдээд байна гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 26-нд хэллээ.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр, “4-р сарын 24-ний өдрийн байдлаар, 1022 аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн гэрээнд гарын үсэг  зурсан бөгөөд нийт үзэсгэлэнгийн талбай нь 175 мянган шоо метрт хүрсэн. Үүнд дэлхийн топ 500 болон салбартаа тэргүүлж буй аж ахуйн нэгж 100 гаруй байна. Улс орнуудын хульд Америк, Герман, Япон, БНСУ, Франц, Их Британи зэрэг хөгжингүй улс орнуудын аж ахуйн нэгж 34 хувийг эзлэн, “нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын аж ахуйн нэгж ч 34 хувь, харин хөгжлөөр тааруухан улс орнуудын аж ахуйн нэгж 10 хувийг эзлээд байна” гэжээ.

Хятадын олон улсын импорт экспортын анхны үзэсгэлэн яармаг нь 2018 оны 11- сарын 5-аас  10-ны өдрүүдэд Шанхайд хотод зохиогдно.

Их уншсан

холбоотой мэдээ