Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

О.Дарамбазар 2018-04-27 20:36:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачилж, Хятадбанк/Bank of China/-наас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газар, МУИС-ийн Күнзийн институтээс зохион явуулсан МУ-ын хятад хэлний сургалт явуулдаг дунд бага сургуулийн сурагчдын дунд сонгон шалгаруулалтаар “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг, тэтгэмж олгох арга хэмжээ 2018 оны 4-р сарын 27-ны үдээс хойно МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Central Tower том давхар байшинд болж, нийт 38 сурагч татвараас өмнөх байддлаар 3000 юаний адил бус хэмжээний тэтгэлэг, тэтгэмж хүртжээ.

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, зөвлөх Ли Яньжүнь, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн төлөөлөгчид, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн сурагчид болон тэдний эцэг эхчүүл, тэтгэлэг, холбогдох сургуулиудын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцсон байна.

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Энэ арга хэмжээн дээр, элчин сайд Шин Хаймин, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан болон Хятадбанк/Bank of China/-ны тэргүүн Дай Шинжүнь, сурагчид болон тэдний эцэг эхчүүлий төлөөлөл нар тус тус үг хэллээ. Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ, Хятад Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хөгжлийн байдал болон ирээдүйн төлвийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, эрдэм номд улам шалдан сурч, ирээдүйд Хятад Монгол хоёр орны харилцаанд хувь нэмрээ оруулахыг хүүхдүүдэд хандан хүслээ.

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Энэ сонгон сулгаруулалтыг зохион явуулах тухай мэдэгдлийг Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас энэ оны 3-р сарын эхээр мэдээллийн хэрэгслээр нийгэм нийтэд хандан гаргасан бөгөөд 3-р сарын 11-ний өдөр МУИС-ийн Күнзийн иниститутад зохион явуулсан сонгон шалгаруулалтын арга хэмжээнд МУ-ын дунд бага сургуулийн нийт 255 сурагч адил бус шат зэрэглэл, төрөл зүйлийн чиглэлд мэдлэг чадвараа сорьж өрсөлдсон байна. Үүний дүнд 31 сурагч шилдэг амжилттай оролцож, “Мөрөөдлийн од” хөтөлбөрийн тэтгэлэг, 7 сурагч “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн төслийн тэтгэлэг, тэтгэмж хүртэх эрхийг авчээ. Энэ тухай мэдэгдлийг 201 оны 3-р саөрын 19-ний өдөр Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн вебсайт, Фасебүүк, “ikon” сүлжээ зэрэг мэдээллийн хэрэгслүүдээр нийтлсэн байна.

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Холбогдох талын танилцуулснаас үзвэл, дээрх тэтгэлэгт хөтөлбөр, ивээн тэтгэх хөтөлбөрийн төсөл бол Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас жил болгонд 2 удаа тогтмол хугацаанд зохион явуулдаг нэг арга хэмжээ юм. Үүнд: “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрийн төсөлд МУ-ын хятад хэлний заан сургалт явуулдаг сургуулиудыг хамруулж, хятад хэл соёлыг онц дүнтэй сурсан сурагчдын дунд сонгон шалгаруулах аргаар тэдэнд зохих хэмжээний шагнал урамшуулал олгодог бөгөөд “Ирээдүйн од” идээн тэтгэх хөтөлбөрийн төсөлд МУ-ын хятад хэлний заан сургалт явуулдаг улсын сургуулиудыг хамруулж, сурлагын дүн сайн боловч, амьдрал ахуйн байдал хүндрэлтэй, орлого багатай гэр бүлийн сурагчдад сонгон шалгаруулах аргаар зохих хэмжээний тэтгэмж олгодог байна.

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр болон ивээн тэтгэх хөтөлбөрийн төслийн хүрээнд, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас 2014 оны 8-р сарын 23-ны өдрөөс эхлэн МУ-ын дунд бага сургуулийн сурагчдын дунд “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” тэтгэмж олгох арга хэмжээг нийт 8 удаа амжилттай зохион явуулсан бөгөөд үүнд нийслэл Улаанбаатар хотын дүүргүүд, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг хот, аймгуудаас давхардсан тоогоор нийт 2347сурагч оролцож, түүнээс нийт 304 сурагч шагнал урамшуулал хүртэж, тэтгэлэг, тэтгэмжийн мөнгөний нийт хэмжээ нь 1 сая 38000 гаруй юаньд хүрчээ. 

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Үүний зэрэгцээ, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас бас оюутнуудад зориулсан шагнал урамшууллын төслийг 2015 оноос хэрэгжүүлж, “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн төлийн хүрээнд зохион явуулсан 4 удаагийн сонгон шалгаруулалтын арга хэмжээнд нийт 385 оюутан оролцсоноос 88 оюутан нь тус тус татвараас өмнөх байдлаар 10 мянгаас 3000 юанийн адил бус тоо хэмжээний шагнал урамшуулал хүрсэн бөгөөд эдгээр мөнгөний нийт хэмжээ нь 410 мянган юаньд хүрчээ.

Дунд бага сургуулийн сурагчдад 2018 оны хаврын хичээлийн жилийн тэтгэлэг, тэтгэмж олгов

Үүнээс гадна, Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас 2015 оноос эхэлж, шилдэг үр дүнтэй суралцсан оюутнуудад зориулан, “Амжилтын мөрөөдөл” ивээн тэтгэх хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлж, 3 жилийн хугацаанд нийт 25 оюутанд 85 мянган юанийн тэтгэлэг олгосон байлаа. Одоог хүртэлх байдлаар иймэрхүү тэтгэлэг, тэтгэмжийн мөнгөний нийт хэмжээ нь 1 сая 533 мянга гаруй юаньд хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ